Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-05-06

ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ТАВАН ГАЗАРТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЛАА

Архангай аймгийн хэмжээнд он гарсаар есөн удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Зөвхөн 4-р сарын 27-ноос 5-р сарын 3-ны хооронд дөрвөн сумын таван газарт түймэр гарч, 3000 гаруй га талбай өртлөө.

5-р сарын 6-ны байдлаар Чулуут сумын Халуун ус багийн Мухарт 4-р сарын 27-нд гарч, 20 га-г хамарсан түймэр, Цахир сумын Баянгол багийн Дөрөө хангинахт 4-р сарын 28-нд гарч, 20 га-д тархсан түймэр, Булган сумын Тусгалт багийн "Улиатай"4-р 28-нд гарч, 3000 га талбайг хамарсан түймэр, Эрдэнэбулган сумаас 7км-ийн зайд Булган сумын Баянбулаг багийн "Онгоны ам"-нд 4-р сарын 30-нд гарч, 4 га-г хамарсан түймэр, Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Халзангийн даваанд 5-р сарын 3-нд гарсан түймрийг бүрэн унтраагаад байна.

Түймэрт өртсөн эдгээр газар нутгийг орон нутгийн хяналтанд хүлээлгэн өгчээ.

Түймрийн шалтгааныг тогтоохоор экологийн цагдаа нар ажиллаж байна. Онгоны аманд гарсан түймрийн эзэн холбогдогчийг газар дээр нь тогтоосон ба 16-18 насны ах дүү хоёр санамсаргүйгээр газ дэлбэлснээс үүдсэн байна. Түймрийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцох ажил мөн явагдаж байна.

 

499   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох