My Arkhangai 2020-03-13
АЙМАГ, СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ 35,0 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ХАНДИВ ЦУГЛААД БАЙНА
Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдээс аймаг, сумдын Онцгой комисст хандив туслалцаа үзүүлсээр байна.
Архангай аймгийн 19 сумын Онцгой комисст 3-р сарын 12-ны байдлаар нийт 4130,000 төгрөг, 24 хонь, 300 гаруй литр шатахуун, 3340ш амны хаалтыг хандивлажээ.
Тэгвэл аймгийн Онцгой комисст 33 аж ахуйн нэгж, байгууллагаас 31,0 сая төгрөгийг хандивлаад байна. Мөн аарц, чацаргана, нойтон салфетка, амны хаалт, санитол зэргийг хандивлажээ. Эд материалыг хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад зориулж байгаа гэнэ. Харин мөнгөн хандивыг зарцуулалгүй, аймгийн Онцгой байдлын газрын дансанд хуримтлуулж байгаа аж.
ОБЕГ-аас хандив зарцуулах журам батлагдсаны дараа мөнгөн хандивыг зарцуулж эхлэх юм байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой комисс, 19 сумын Онцгой комисс