ЦОНХОО НЭЭЕ 2019-11-11
АРХАНГАЙ АЙМАГТ 19 ЛИЦЕНЗ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА
Архангай аймгийн долоон суманд хайгуулын 10, таван суманд ашиглалтын 9 лиценз байна. Эдгээрээс Төвшрүүлэх сум хайгуулын 3, ашиглалтын 4, Ихтамир хайгуулын 1, ашиглалтын 2, Батцэнгэл хайгуулын 1, ашиглалтын 1, Чулуут хайгуулын 2 лицензтэй байна. Лицензүүдээс “Алтан Дорнод Монгол” ХХК хайгуулын 2, Бэрэн майнинг ХК ашиглалтын 3-ыг эзэмшдэг аж.