Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-06-04

ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ “БУЛШИЛСАН” Ч ТҮҮХ ҮНЭНЭЭР ҮЛДЭХ УЧИРТАЙ

Түүхийг гуйвуулах, өөрчлөх явдал мэр сэр байсаар. Ямартаа л сурах бичгүүдийн түүхийг өөрчилсөн агуулгаар “шинэчилсэн” тухай МУ-ын Гавьяат багш М.Шагдарсүрэн харамсан ярьж байхав. Ийм ярианаас сэдэвлэн доорх бичлэгийг гашуун ч гэсэн түүхэн үнэнийг сануулахаар үзүүлж байна.

2013 онд аймгийн 90 жилийн ойг нижгэр тэмдэглэхээр, бас шинийг бүтээн байгуулахаар их хөдөлгөөн өрнөсөн юм даг. Тэр давалгаанаар 400,0 гаруй сая төгрөгөөр Зая цогцолборыг байгуулсан билээ. Гэхдээ Цэцэрлэг хотынхны нэрлэдгээр Өндөрлөг гэх тэр нэгэн хөшөөний суурин дээр.

“Мөнх алдартны дурсгалд” хөшөөг Ардын хувьсгал, 1932 оны төрийн эсрэг эсэргүү хөдөлгөөн болон 1939, 1945 оны дайнд амиа алдсан цэрэг эх орончид, ард иргэдийн дурсгалд зориулж босгосон бөгөөд толгойгоо гудайлгаж гашуудсан эмэгтэй хүний дүрс бүхий байв.

Хөшөөг байгуулснаас хойш 50 гаруй жилийн дараа буулгах болсонд тухайн үед судлаач Т.Ядамсүрэн гуай эсэргүүцэж, аймгийн удирдлагуудад өргөх бичиг өгч, сонинд нийтлэл бичиж байсан юм. Тэрээр архивт буй түүхийн баримтуудыг үзэх, иргэдийн нэрийг барьж гоомой шийдвэр гаргахгүй байх асуудлыг хөндсөн байдаг.

Ийм түүхтэй хөшөөг урд талд нь том нүх ухаад, хугалж унагаад булсан. Үүнтэй зэрэгцүүлэн Өндөрлөг орчмыг цогцолборынхоо загварт нийцүүлэх нэрийдлээр нэгэн дуун хөшөөг мөн зайлуулсан байдаг. Шүлгийг Д.Дэнсамбуу, аялгууг М.Норсонжав “Гурван тамирын уянга” гэсэн энэ хөшөө бол Архангайд анхны, дуунд зориулсан хөшөө бөгөөд 2006 онд Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар газрын зөвшөөрлийг авч байрлуулсан түүхтэй. Дуун хөшөө өнөө аймгийн Хүүхдийн номын сангийн үүдэнд заларч байгаа.

690   4
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох