УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ 80 ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА
УИХ-ын 2024 оны сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт 17 нам эвслээс 79, нэг бие даагч, нийт 80 хүн дэвшихээр Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлд баталгаажжээ.
Тодруулбал:
Монгол Ардын нам – 9
Ардчилсан нам – 9
Үндэсний эвсэл - 4
Иргэний зориг ногоон нам - 7
Шинэ нэгдсэн эвсэл - 3
Эх орон нам - 3
Бүгд найрамдах нам - 2
Иргэний хөдөлгөөний нам - 7
ХҮН нам - 9
Монголконсерватив нам - 1
Ард түмний хүч нам - 2
Монголын хүний төлөө нам - 3
Үнэн ба зөв нам - 9
Эрх Чөлөөний Эвсэл нам - 3
Ард түмний олонхийн засаглал нам - 1
Иргэдийн оролцооны нэгдэл нам - 3
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам - 4
Бие даан нэр дэвшигч – 1
Улсын хэмжээнд 13 тойрогт 966 хүн нэр дэвшиж, жагсаалтад 370 нэр бичигджээ. Үүнээс орон нутгийн нийт 7 тойрогт 577 хүн нэр дэвшжээ. Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 1-р тойрог нэр дэвшигчдийнхээ тоогоор дөрөвт жагсаж байна.
Хамгийн олон нэр дэвшигчтэй нь 5-р тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг 116, 2-р тойрог буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймаг 115, 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймаг 86 байна.