Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-12-09

“БИЧЭЭЧ”

АРХАНГАЙ сэтгүүлийн 60 АСУУЛТ 60 ХАРИУЛТ булан.

Доржготовын БАТДЭЛГЭР. 1966 îíä Öàõèð ñóìûí òºâ Çàãàñòàä òºðñºí. 1984 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг, 1988 îíä ÇÕÓ-ûí Ëèïåöê õîòîä ÓÁÄÑ, 2002 îíä Óäèðäëàãûí Àêàäåìèйг тус тус òºãññºí. Îðîñ õýë óðàí çîõèîëûí áàãø, ñýòã¿¿ë÷, òºðèéí óäèðäëàãûí арга зүйч-ìåíåæåð ìýðãýæèëòýé. 1988 îíä Õîòîíò ñóìûí 10 æèëийн сургуульä гадаад хэлний áàãø, 1994-2011 онд “Архангай” телевизд сурвалжлагч, àéìãèéí ÇÄÒÃ-ò ìýðãýæèëòэí, 2011-2016 онд Хөдөлмөрийн төв биржд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хэлтсийн даргааð àæèëëàсан.

Дунд сургуулийн сурагч байхаасаа Монголын радио, “Архангайн үнэн”, “Пионерийн үнэн”, “Спортын мэдээ” сонины идэвхтэн бичигч болж, уран зохиол шимтэн сонирхож эхэлсэн. Төрөлх сум, аймгийнхаа тухай ”Öàõèð áàãà òîëü”,”Àðõàíãàé 2000-2004”, “Үзэсгэлэнт сайхан хангай” òàíèí ìýäýõ¿é íèéòëýëèéí íîì, “Хэрээс чирээс” роман, ”Ç¿¿äýí ó÷ðàë”ø¿ëãèéí íîì õýâë¿¿ëñýí. Мөн түүхэн баримтат “Цэнхэр цадиг”,” Архангай аймгийн нэвтэрхий толь” яруу найргийн “Сэтгэлийн цалгиас”, өгүүллэг туужийн “Уужим буурал хорвоо” нэртэй номоо хэвлэлтэнд бэлэн болгоод байна.

-Та өөрийн нэрний учир холбогдлыг мэдэх үү. Мэдэх бол тайлбарлана уу?

-Агуулга талаас нь утгачилбал бат бөх, дэвжиж дэлгэрч яваг гэсэн санааг агуулсан байх. Нарийвчилж судалж үзээгүй.

-Хүн болж төрсний утга учир?

-Нарны доорх хорвоод хүмүүн заяаг олж төрсөн нь урд өмнөх насандаа ихээхэн зөв тэгш явж, буян заяа арвитгасны хүчээр бурхны ивээлээр хүн болж шагнуулсан хэрэг. Нэгэнт хүн болсных бүтэн нэртэй, бүтээл үлдэцтэй явж хорвоог туулахыг хичээж байна.

-Уншсан номноос тань хамгийн их сэтгэлд хоногшсон нь. Яагаад?

-Би маш их уншдаг. Ном болгонд нандин өгүүлэмж, сэтгэл татах мэдээлэл, урам тэтгэсэн сайхан зүйл байдаг. Хамгийн сүүлд хийж байгаа “Нэвтэрхий толь” маань олон хүний тухай мэдээлэл багтаах бөгөөд хайж, энд оруулахаар сураглаж байгаа хүнийхээ тухай мэдээлэл олох, эсвэл зурагтай нь таарвал надад дээдийн жаргал, баяр баясал болдог.

-Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл? Яагаад?

-Нэг тийм гаднаас харахад номхон хэрнээ унаад явахад нилээд омголон, заримдаа бусгаж мэдэх зөөлөн явдалтай морьтой зүйрлэе. Би нийтийн тусын тулд тиймэрхүү уналгын морь шиг эдлэгдэж, хэрэгтэй үед хөл залгуулах үүрэгтэй байж чаддаг.

-Та нэг өдөр хэн нэгэнтэй солигдох боломж олдвол хэнтэй солигдох байсан бэ? Яагаад?

-Энэ талаар төсөөлж чадахгүй байна. Өөрийн оногдсон заяа тавилангаа өөрөө л эдлэнэ. Солигдох хүсэл, шаардлага хэзээ ч төрж байгаагүй.

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч?

-Бичээч

-Ямар төрлийн кинонд  дуртай вэ ?

-Уянгын драмтай, романтик сайхан киног үзнэ. Дэлгэцээр гарч буй кино болгоныг үздэггүй.

-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эхлээд шаралхуу, урвалзана. Шууд хүлээж авах дургүй. Дараа нь боддог. Үнэн алдаа гаргасан бол маш их шаналдаг.

-Амьдралынхаа хамгийн гэгээлэг үеэс хуваалцаач?

-Миний туулж өнгөрүүлсэн амьдрал үргэлж гэгээлэг яваа. Бүх цаг мөчийг тоочих хэрэг гарах учраас аль нэгийг онцолмооргүй байна.

-Амьдралд тань хүнд үе тохиолдож байсан бол яаж даван туулж байв?

-Хүндээр өвдөх үе тохиолдож байсан. Ачит эмч нар, ар гэрийн ачлал, халамжийн хүчинд ажралгүй даван гарч, эрүүл саруул, энх мэнд явна.

-Эх оронч байна гэж таныхаар?

-Энгийн атлаа эгэлгүй сайхан зүйл эх оронд маань элбэг байна. Тэр бүхнийг мэдэрч, таньж, ариглаж хайрлаж явах нь наад захын явдал юм. Эх оронч хүн гээд улс төрийн агуулгатай уран цэцэн үгээр шүлс үсэргэгчид улам үнэ хүндгүй болсон.

-Хамгийн сүүлд хэзээ уйлав?

-Уйлсныг асууж яахнав дээ? Зурагт үзэж суугаад сэтгэл хөглөгдөх үедээ сэмхэн мэлмэрнэ шүү. Үүнийг уйлсанд тооцох уу.

-Дургүй үг?

-...дургүй хүргэсэн хүний үгэнд л дургүй хүрнэ ш дээ. Тэрнээс утга агуулгын илэрхийлэл талаас нь тийм үгэнд дургүй гэж хэлж чадахгүй нь. Мэдээж хараалын үгэнд хэн ч дургүй биз.          

-Бүсгүй хүний гоо сайхан таныхаар?

-Гадаад үзэмж гэхээс илүү сэтгэл рүү нь өнгийхөд хүнлэг, өгөөмөр, хайр түгээж чадахаар байвал тэр нь надад таалагдана. Зүс царайгаар бус зүрх сэтгэлээр нь бүсгүй хүнийг хэмжихийг хичээдэг.

-Эзэнгүй арал руу гурван зүйл авч явах боломж олговол юу юуг авч явах вэ?         

-Ус, гал, ном

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Харанхуй мунхаг, сэтгэл муутай хүнээс айдаг.

-Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг?

-Бэлэг болгон сайхан. Том жижгээр нь хэмжих боломжгүй.

-Таны бахархал?

-Хүссэн зүйлээ хийж, чадаж байгаадаа бахархдаг.

-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжсөөр байна. Хөгжил гэдэг нь хүмүүсийн амьдралын чанарт гарч буй ахиц, өөрчлөлт гэж ойлгодог. Ажилтай, орлоготой, эрүүл саруул байвал хөгжлийн түлхүүр хүн бүхний гарт бий.

-Баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

-Баярлалаа гэдэг үгээр л илэрхийлдэг. Хэн хэнд нь чин сэтгэлээсээ найрсаг хандлага төрүүлэхүйц төрх байдал үүсгэхийг эрмэлздэг.

-Салахыг хичээдэг муу зуршил?

-Бараг байхгүй юм шиг ээ. /Түй түй.../

-Таны амьдралдаа хийсэн, бүтээсэн зүйлүүдээс хамгийн их сэтгэл ханамжтай байдаг нь юу вэ?

-Өөрийнхөө бичсэн зүйлийг эргэж уншаад, ганц нэг овоо мөр санаанд хүрч тоовол түүндээ урамшдаг. Бүтээл болгоод хэвлэгдээд гарсан ном маань анх хүүхэдтэй болж буйтай адил хэмжээний тааламжтай байдал төрүүлдэг.

-Амьдралдаа мөрддөг зарчим?

-Шударга, хэлсэндээ хүрэх

-Худалдаж авах дуртай зүйл?

-Ном, сонин, зангиа

-Хамгийн том өв хөрөнгө?

-Үр хүүхэд минь, хэдэн ном минь

-Таны хобби?

-Унших, бичих

-Нууц авьяас тань

-Нууж далд хийсэн авьяас алга.

-Хайр, дурлал хоёрын  ялгаа нь таныхаар?

-Дурлаж байж хайрлана. Шинж чанарын хувьд адилхан боловч, хоёул хүмүүний ертөнцийн хамгийн тэнгэрлэг үйл. Бусдын бичсэн зүйлээс хайр, дурлалын ялгаа заагийн талаар уншиж байсан. Тэрнийг өөрийн бодол санаа мэтээр хариулт болгомооргүй байна. Би:

Их хайр

Ивлэн ундрах эерэг сэтгэл

Их хайр

Илчинд нь бүлээсэх нинжин сэтгэл

гэж нэгэнтээ бичсэнээ л хариулт болгоё. Болно биз? 

-Таны хийх дуртай хоол?

-Тахианы мөч шарах

-Дуртай дуу тань?

-Сөөнгө, солгой хоолойтой болохоор дуулж чаддаггүй. Тийм учраас дуртай дуу гэж хэлж чадахгүй нь. Үг, аялгуу төгс зохирсон, яруу эгшиглэнтэй сайхан дуунд хүн болгон дуртай байдаг. Өөрийн бичсэн “Амь нэгтэй эжий” дуугаа сонсох дуртай.

-Хамгийн их хэлэх дуртай, сэтгэлд хоногшсон шүлгийн дөрвөн мөрийг хэлнэ үү?

-Алийг тэр гэхэв. Тоочоод баршгүй. Хамгийн сүүлд бичсэн богино шүлгээ хэлье.

Багтаамж

Бодлын цагаан бороо
Санааны аясаар асгарч
Бүтэн биеэр нэвчин
Судсаар сүлжин лугшихад
Бортогон чинээхэн зүрх
Багтааж ядан халиана
.

-Багын мөрөөдөл тань юу вэ?  Мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Фото аппарат үүрсэн, энгэртээ тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэй сурвалжлагч сэтгүүлч болохыг мөрөөдөж төсөөлдөг байлаа. Хувь заяа түшиж санасандаа хүрсэн шүү.

-Үлгэр дуурайлал авдаг, хүндэлж явдаг хүн?

-Олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж, уулзаж учирч, санаа бодлоо солилцож, ихийг сонсож явлаа. Идэр залуухан, аймгийн захиргааны албан хаагч болоод мэдэхгүй чадахгүй байж их зантай, давилуун явахад үгээр зөвлөхөөс гадна өөрсдөө үлгэрлэж байсан М.Гүррагчаа, М.Нүүнээ, Т.Халтар, Ж.Эрэвгийлхам, Л.Чадраабал гээд олон сайхан ах нарыг дурсан хүндэлж явдаг. Тэд хүнээр ажил хийлгэхдээ анхаарал халамж, шударга шаардлагаа хослуулж чаддаг хүмүүс байв.

-Амарч алжаал тайлахдаа очих дуртай газар, хийх дуртай зүйл?

-Урсаж байгаа голын шоржигнон мяралзахыг хараад баймаар шүү. Боломж гарвал удаан суумаар сайхан. Ном уншихаас илүү дуртай ажлаа нэрлэж мэдэхгүй нь. Өөрийгөө судлаад ухаад байвал илрүүлж магадгүй юм.

-Хамгийн их харамсаж явдаг зүйл?

-Хэлсэндээ хүрч чаддаггүй зарим хүний худал амлалтаас болж, хийсэн бүтээлээ хэвлүүлж чадаагүй, олон хүнийг хүлээлгэж, зарим нь уншиж танилцаж чадалгүй хорвоог орхисонд харамсдаг.

-Дэлхий дээр ганцхан зүйл өөрчлөхийг зөвшөөрвөл та юуг өөрчлөх вэ?

-Жам ёсоороо байгаа юм бүхэн учир ерөөлтэй, оршин тогтнох, үйл хэрэг болох тавилантай байдаг. Дэлхий дахиныг хамарсан өөрчлөлт миний ухаан санаанд багтахгүй нь ээ.

-Хайртай хүнээ аврахын тулд та хууль дүрэм зөрчиж чадах уу?

-Би санаатай хууль зөрчиж чадахгүй байх. Мэдэхгүйдээ ч юм уу, гарцаагүй байдалд орсон үедээ хийсэн арга зам нь хууль дүрэм зөрчсөн байхыг үгүйсгэхгүй.

-Хүүхэд насны хамгийн мартагдашгүй сайхан дурсамж?

-7-р ангийн сурагч байхдаа анх “Пионерийн үнэн” сонинд жижиг мэдээ нийтлүүлээд түүнийгээ харж, баярлаж байсан үе мартагдаггүй. Нэрний өмнө аймаг, сургууль бүгд харагдаад их “том” бүтээл туурвисан мэт санагдаж, урамшиж байж билээ. Хүүхэд насны сайхан дурсамж шавхагдашгүй арвин бий шүү.

-Таны аффоризм?

“Сэтгэл бол өөрийгөө жолоодох ухааны залуур юм” Д.Батдэлгэр.

-Өөртөө өгсөн хамгийн том бөгөөд чухал амлалт юу вэ?

-Өөрийн үзэж харсан, уншиж мэдсэн, сонсож судалсан зүйлээсээ хүнд хэрэгтэйг нь хуваалцаж, хойч үедээ мэдлэг, мэдээлэл болгох, төрөлх сайхан нутаг орныхоо тансаг байгаль, түүхэн замнал, үеийн үед дурсагдах амжилтын эздийг алдаршуулах зорилгоор “Архангай аймгийн нэвтэрхий толь” номыг бүтээхээр өөртөө амлалт өгч, гурван жил гаруй өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд ард нь гарч байна. Одоо зардал олоод хэвлүүлэх ажил үлдсэн.

-Таныг илэрхийлэх өнгө? Яагаад?

-Цагаан цэнхэр. Өөрийгөө дуртай өнгөөрөө тодорхойлж байна.

-Ажил мэргэжлийн тань онцлог?

-Оюуны хязгааргүй уужим далайд сэлэх боломжтой.

-Жудаг гэж юу вэ? 

-Хүн чанар

-Хувь хүний хөгжлийн тухай таны бодол?

-Өөртөө хуримтлуулсан биет бус капитал. Чаддаг зүйл тань олон байвал та багагүй юм хуримтлуулж, чадавхжсан байна гэсэн үг. Байнга өсөн дэвшиж байж, өрсөлдөөнт энэ цаг үетэй хөл нийлүүлнэ шүү гэж бодож, хичээж байх хэрэгтэй.

-Итгэл гэж юу вэ? Хэр зэрэг итгэмтгий вэ?

-Итгэлийг гэрэлтэй зүйрлэж ойлгодог. Итгэлгүй, харанхуйд юу хийж бүтээж чадахсан билээ. Надад за, тэгнээ, дэмжнээ гэж хэлсэн хүний үгэнд итгэдэг байлаа. Сүүлийн үед зарим хүмүүс “за” гэдэг үгийг зоргоороо хэрэглэдэг болж дээ. “Монголын андгай за буй заа” гэсэн их номч Б.Ринчен гуайн гайхамшигт сургаал номлолыг санаж яваасай.

-Гэр бүлээс гадуурх харилцааг юу гэж үздэг?

-Орчлон олон салаа замтай шүү дээ.

-Таны дараагийн зорилго, үйл ажиллагаа?

-Хэдэн жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүтээлээ олон түмэндээ хүргэх нь хамгийн эхний зорилго юм. Чадах чинээгээрээ оюуны хөдөлмөр эрхлэнээ. Товлож, төлөвлөсөн зүйл бий.

-Мөнгө таны хувьд юу вэ?

-Хэрэгцээний хэрэглүүр

-Дотоод сэтгэл рүү тань бага зэрэг өнгийвөл?

-Түлхүүрээ таруулаад онгойлгоод үз л дээ. Зарим хүнд хэзээ ч нээгдэшгүй, бас нээсэн ч олж харж, мэдэрч чадахгүй цөөнгүй зүйл миний дотоодод “бужигнаж” байгаа шүү. Өнгийж харсан хүнээс сэтгэгдэл авбал дээр байх.

-Иргэн хүний хувьд та нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

-Улс нийгмийг бүрдүүлэгч эд эс нь хүн шүү дээ. Тиймээс их, бага ямар нэгэн хэмжээгээр хувь нэмэртэй гэсэн үг. Хүмүүнлэг, иргэний нийгэм гэж хоосон тунхаг бус бодит амьдрал байх ёстой. Соёлтой, хүмүүжилтэй, мэдлэгтэй, оюуныг дээдлэгч иргэн төлөвшүүлэхэд би хувь нэмрээ оруулж яваа.

-Ирээдүйн зовинол?

-Мэддэггүйгээ мэддэггүй хоосон толгойтнууд, эрх мэдлийг ашиг олох хэрэгсэл болгогч шуналтнууд олширч буйд зовнидог.

-Таны амьдралыг сайхан өнгөөр тодруулж яваа зүйл юу вэ?

-Миний хийж бүтээж буй зүйлд урам дэм өгч, юунд ч самгардаж, санаа зоволгүй дуртай ажлаа хийх боломж, нөхцөлөөр хангаж яваа гэр бүл, үр хүүхэд болон тусалж дэмжиж, зөвлөж байдаг ах дүү, найз нөхөд маань миний амьдралыг сайхан өнгөөр тодруулагчид юм. Би их азтай хүн шүү.

-Нууц биш бол таны багын хоч?

-Профессор

-Өдрийн дэглэмтэй юу? Сонирхвол?

-Цаг бүртгүүлж, цалин авдаг ажилгүй ч өдөрт дор хаяж 8-10 цаг ширээний ард суудаг. Унших, судлах, бичихэд ихээхэн хугацаа зарцуулдаг.

-Нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ? Найзын талаарх үнэлэмж тань?

-Нандин ариун харьцаа. Зовлон, жаргалын ямар ч үед дэргэд маань байж чаддаг, алдаж омтгойрхвол жолоогоо тат гэж сануулж зэмлэж чаддаг цөөхөн сайхан найзтай. Явцын дунд тар нь танигдаад мартагддаг найз ч бий. Би найзууддаа итгэдэг.

-Таны амжилтын нууц?

-Нууц юмаа дэлгэж задалбал нууц биш болчихно шүү дээ. Хичээнгүй хөдөлмөр байж магадгүй. Намайг хэн ч хий гэж шаардаагүй байхад би зүтгэсээр уран бүтээлээ туурвисаар байна. Ам халаад жаахан сагсуурахад би сэтгүүл зүйн бүх төрөл жанраар \мэдээ, сурвалжлага, найруулал, тойм, орчуулга, ярилцлага, тэмдэглэл г.м\, уран зохиолын ихэнх төрлөөр \шүлэг, эссе, өгүүллэг, тууж, роман\ юм бичсэн байна. Мөн егөөдөл, ёгтлол, шүүмжлэл, теле нэвтүүлгийн зохиомж, үгэн зураглал, явган шог ч оролдсон. Найраглал, жүжиг л бичээгүй.

-Ямар спортод дуртай вэ?

-Үндэсний бөх. Бөхийн тухай багагүй цуглуулга, материал бий шүү.

-“Баян” бас “ядуу” гэх үгийн учир, ялгаа таныхаар?

-Хэл шинжлэл талаас утгачлаад тайлбарлавал хүн болгон чадна. Чухам яг юуг баян, ядуугаар нь хэмжих гээд байна вэ? гэсэн  агуулгыг юунд хэрэглэснээс хамааруулж арай өөрөөр үзэж болох юм. Өчнөөн өмч хөрөнгө, мөнгө хураачихаад хав дараад, хачиг хувалз шиг шигдээд нийгэмд, нийтийн тусын тулд юу ч хялайлгадаггүй харамчууд хүн чанар, сэтгэлийн ядууралд аль хэдийн багтсан. Би арай далд агуулгаар ингэж үзэж байна. Заавал баян, эсвэл ядуу гэж зааглах шаардлагаггүй. Материаллаг ахуйгаар ядуу хирнээ сайхан сэтгэлтэй, өгөөмөр, ач буянтай, цагаан цайлган хүмүүс өчнөөн бий.

-Өнөөгийн залуучуудын давуу ба сул тал?

-Нийгмийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн аж төрж, өсөж өндийж яваа азтай залуус. Чадлаараа бус амар аргаар амьдрах, юмыг бодитоор бус хэт хялбарчилж, аргацаах маягаар өнгөрөөх хандлага зарим залууст ажиглагддаг.

-Залууст хандаж хэлэх үг?

-Монгол хүн гэх бахархлыг өөрөө өөртөө нээж олоосой. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монголчууд  уламжлалт зан заншил, соёл ахуй, түүхэн замналаараа ялгарч чадна. Үүнийг үргэлж бодож, монгол чанараа түлхүү өвлөөсэй гэж хүсмээр байна. Хоногийн насгүй шахуу сошиалын дуулиан шуугианд автаж бус, даацтай бодитой мэдээлэл олгодог ном уншиж, өөрийнхөө мэдэхгүй өчнөөн зүйлийг нээж, таньж, мэдэж, өвлөж аваасай.

                                                                                                                                                             АРХАНГАЙ сэтгүүл. 2020 он 02/09

265   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох