ГЭДЭС ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ
-Тархи зүрх л хамгийн чухал эрхтнүүд гээд гэдсийг үл тоомсорлож, энэ талын судалгаа сургалт ч хомс байдаг. Яг үнэндээ гэдэснээс очсон дохио хүний тархийг аз жаргалтай байлгах уу, сэтгэл санаа хямраах уу гэдгийг шийддэг гол хүчин зүйл...
-Бие дэх бактерийн 95% нь сайн бактери, үлдсэн 5% нь тааруухан нөхөд байдаг. Жишээ нь хеликобактери. Бид гэтэл тэр ганц нэг тааруу нөхдийг дарж устгах нэрээр антибиотик уугаад бусад 95 сайн найзаа алчихдаг.
-Гэдэс их ухаантай эрхтэн...Мах, шарсан төмс, алим жимс алийг нь ч энерги болгож чадаж байдаг гэхээр гайхамшигтай. Тэр энергиэр зүрх, бөөр, уушиг, тархи гээд хүний бусад эрхтнүүд ажиллана.
-Гэдсийг чөлөөлж амирлуулах хамгийн зохимжтой байрлал бол явган суудлаас хүндрэх...50 секундын дотор сэтгэл ханамжтайгаар дуусгах боломж явган суудлаас дуусгадаг хүмүүст л байдаг бөгөөд боловсон жорлонд ном уншиж, утас оролдож суухдаа 1 минут 30 секундээс уддаг хүмүүст цагаан мах эргэх, баас хатах цаашлаад хөлийн судас бүдүүрэх, цус харвах зэрэг асуудлууд үүсдэг байна. Тэгэхээр урдаа ивүүр болгох жижиг сандал гишгүүр маягийн юм боловсон жорлондоо байлгах нь чухал...
-Тархинаас гэдэс рүү 10% дохио явуулдаг бол, гэдэс тархи руу 90% ийг нь явуулдаг гэхээр гэдсэндээ удирдуулж амьдраад байгаан биш үү. Эрчүүдийн зүрх ходоодондоо байдаг гэдэг үг ч бий...
-Хүмүүс яагаад сүүлийн үед ингэж их хоол хүнсний харшилтай болоод байгаа юм бол? Ертөнцийн нөгөө өнцгөөс ирсэн хүнс хоол, тухайн улиралд байдаггүй, бүр тухайн улсад ч байдаггүй жимс болон бусад төрлийн хүнсийг ихээр зооглох болсонтой бас нэгэн учгаар холбоотой бололтой.
-Ходоод ихээр дуугарах нь Нарийн гэдэс маш сайхан цэвэрхэн болж байгаагийн дохио гэнэ. Ганц өдөр ч гэсэн мацаг бариуштай.
Эх сурвалж: #sugarmaazunduidorj нийтлэлээс ишлэн найруулав.