СОНГУУЛЬ-2020
Сурталчилгаа дууссанаас хойш дараах зүйлс хуулиар хориотой. Үүнд:
Өнөө өглөө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт эхэлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн,
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн,
- Зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон зэрэг иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авна.
Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилэх ба улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.4-т зааснаар маргааш 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц зөөврийн хайрцгийг ажиглагч нарын танилцуулан задалж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно:
Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг Цагдаагийн Ерөнхий газраас сануулж байна.
Сонгуульд нэр дэвшигчид:
- 1992 онд 293 нэр дэвшигч өрсөлдсөн
- 1996 онд 302 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2000 онд 602 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2004 онд 244 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2008 онд 356 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2012 он 544 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2016 онд 498 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2020 онд 606 нэр дэвшигч өрсөлдөв.
2020 оны сонгуульд хамгийн олон буюу нийтдээ 208 бие даагч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлснээс Сонгуулийн ерөнхий хороо 121 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон.
ӨНГӨРСӨН 7 УДААГИЙН СОНГУУЛЬД:
- 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн
- 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 ч сонгогдоогүй.
- 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн
- 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн
- 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн
- 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн
- 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн тус тус сонгогдож байв.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр 2.132.294 сонгогч саналаа өгөх ёстой. Үүнээс 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. 18-24 насны 324 мянга орчим, 25-44 насны нэг сая гаруй, 45-аас дээш насны 748 мянга орчим иргэн байна.
2016 оны сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-с дээш насныхан 97 хувийн идэвх, оролцоотой саналаа өгсөн байсан. 2020 оны сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-с дээш насны хүмүүс байна.
Сонирхуулахад:
2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгсөн байдаг.
Сонгууль бүрт гадаад дахь иргэд санал өгдөг байсан энэ удаагийн сонгуульд санал өгөхгүй. Дэлхий нийтээр цар тахалтай байгаа учраас гадаад дахь иргэд саналаа өгөх боломжгүй болж байна.
Хэсгийн хороог хуульд заасны дагуу хүн ам, харьяалах нутаг дэвсгэрийг харгалзан байгуулах бөгөөд,
2016 оны сонгуулиар 1998
2012 оны сонгуулиар 1905
2008 оны сонгуулиар 1704
2004 оны сонгуулиар 645
2000 оны сонгуулиар 1601
1996 оны сонгуулиар 1586
1992 оны сонгуулиар 1569 ажиллаж байв.
2020 оны сонгуулиар нийт 2070 хэсгийн хороо ажиллана
Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.