УЛС, АЙМГИЙН ТӨСВӨӨС 14 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Манай аймагт энэ жил хийх хөрөнгө оруулалтад анализ хийлээ.
Архангай аймагт улс, аймгийн төсвөөс санхүүжүүлэх нийт 102 төсөл, арга хэмжээнд 28,315,362,100 төгрөг төлөвлөгдсөнөөс 2020 онд санхүүжих нь 13,922,524,200 төгрөг байна.
Аймгийн төсвөөс санхүүжих 43 нэр төрлийн 4 тэрбум 477,8 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг төлөвлөжээ. Эдгээрийн 2020 оны санхүүжилт нь 3 тэрбум 770,9 сая төгрөг байна.
ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ нь 947,0 сая буюу хөтөлбөрүүд рүү, 900,0 сая буюу барилга байгууламж барих, засах, тохижилт хийхэд чиглэж байна.
Дээрх 43 ажил, үйлчилгээг төрөлжүүлбэл:
Дээрх ажлуудын ХАМГИЙН ИХ ТЕНДЕРИЙГ 3-р сард зарлахаар байна. Тендерүүдийн эхнийх нь 2020.01.05-нд сүүлийнх нь 06.04-нд зарлагдах аж. Тодруулбал: 1-р сард 1, 2-р сард 1, 3-р сард 29, 4-р сард 7, 5-р сард 3, 6-р сард 2 тендерийг зарлахаар төлөвлөжээ.
Дээрх 43 нэр төрлийн ажил, үйлчилгээний жагсаалт бүрэн эхээрээ “Архангайн амьдрал” сонины 2020 оны №02/646/ дугаарт бий. /Эх сурвалж: Орон нутгийн өмчийн газар/
Улсаас Архангай аймагт 22,134,000,000 төгрөгийн төсөвтэй 39 нэр төрлийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн ба 2020 онд 8,448,000,000 төгрөгийг хуваарилжээ. ХАМГИЙН ИХ ТӨСВИЙГ барилга барих, засахад зарцуулах юм байна.
Дээрх 39 ажлыг төрөлжүүлбэл:
Сайдын багцаас Архангай аймагт нийт 20 ажилд /7 сургууль, 7 цэцэрлэг, 3 соёлын төв, 2 дотуур байр, 1 БТСГ-ын бөхийн байр/ нийт 1,703,600,000 төгрөгийг хуваарилжээ.
Эх сурвалж: Орон нутгийн өмчийн газар