АРХАНГАЙ АЙМАГ ОЙН САН БҮХИЙ 16 СУМТАЙ
СУМ ДУНДЫН ОЙН АНГИУДЫГ 2017 ОНД НЭГТГЭСЭН
Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 09 сарын 13-ний өдрийн а/422 тоот захирамжаар Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал сумдад Сум дундын ойн анги байгуулагдаж байв. Харин аймгийн Засаг даргын 2017 оны 1-р сарын 16-ны өдрийн б/13 дугаар захирамжаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөтийг хийж, Эрдэнэбулган суманд нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болгож, аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг байгуулсан юм.
Ойн анги нь ой сан бүхий 16 сумыг хариуцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага болон аймгийн ИТХ, Засаг даргын бодлогын баримт бичгийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх, ойн эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, таслан зогсоох, зүй зохистой ашиглалт зэрэг ойн чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг байна.
ДЭЛХИЙ ДЭЭР ЖИЛД ДУНДЖААР 13 САЯ ОЙ МОД УСТДАГ
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 2012 оны 11-р сарын 28-ны тогтоолоор дэлхийн улс орнууд ой хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх бүх нийтээрээ мод тарих арчлахад уриалах зорилгоор жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тунхагласан байна.
Дэлхий дээр жилд дунджаар 13 сая га ой мод устаж үгүй болдог байна. Дэлхийн хуурай газрын 80%-д биологийн ургамал, ан амьтан тархан байршдгийн 30%-ийг 60 000 төрөл зүйлийн ой мод эзэлдэг аж.
Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулж, хөрс усыг тогтворжуулдаг. Тиймээс агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм.
Байгалийн үнэт өв - ой модоо хамгаалцгаая.